ESMO ASIA Congress 2023
2023 оны 12 сард Сингапур улсад зохион байгуулагдсан ESMO ASIA хуралд Интермед эмнэлгийн хавдар судлаач эмч Б.Билгүүнзаяа, резидент эмч Б.Даваадаш нар оролцоод ирлээ.
Хурал нийт 78 хэсгээс бүрдсэн бөгөөд үндсэн сэдэв эрт үеийн болон хожуу үеийн хорт хавдрын эмчилгээ, дархлаа эмчилгээний хэрэглээг эрхтэн тус бүрд онцолж байснаас манай эмч нарын баг “Гурвал сөрөг эрт үеийн хөхний хорт хавдрын хими болон дархлаа эмчилгээний зарчим”, “Хоол боловсруулах замын хорт хавдрын үеийн дархлаа эмчилгээний хэрэглээ, молекул генетикийн шинжилгээ, хими эмчилгээний хослол”, “Хожуу үеийн HER-2 эерэг хөхний хорт хавдрын эмчилгээ”, “Бүдүүн гэдэсний хорт хавдрын хими болон туяа эмчилгээ”-ний хэсэгт илүүтэй оролцсон байна.