Мэс засал эмчилгээний дараах уушгины талын хүндрэлүүд нь тухайн өвчтөнд хийгдэж буй эмийн эмчилгээ, хийгдсэн хагалгааны төрөл зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд дунджаар 1%-23% хооронд хэлбэлзэж байдаг.
Хэрэглэх заалт
- Бүх төрлийн ерөнхий мэс заслын өмнө болон дараа
- Удаан хугацааны хэвтрийн дэглэм
- Уушги шалчийх эмгэг
- Мэдрэл-булчингийн болон нугасны гэмтэлтэй өвчтөнүүд
- Тархины саажилттай хүүхдүүд
- Хавирганы хугарлын эмчилгээнд
- Уушгины архаг бөглөрөлт өвчин (COPD)
- Уушгины хавдрын үеийн видео ассистант цээжний мэс засал
- Хадуур эст цусны өвчин
- Нурууны үеийн үрэвсэл
Эсрэг заалт
Амьсгалын замын халдвар, шалтгаан тодорхойгүй цусаар бөөлжих хам шинж, цээжний хөндийд хий хуралдах өвчин, хянагдаагүй артерийн даралт ихсэлт, гол судасны цүлхэн, нүдний мэс засалд орсны дараа, бөөлжиж, гүйлгэж байгаа үед, сэтгэцийн эмгэг зэргийн үед хэрэглэхгүй.
Хэрэгслийн тухай
Спирометр нь амьсгал авах үеийн уушгинд орж буй агаарын эзлэхүүн болон хурдыг хэмжих зориулалтаар бүтээсэн төхөөрөмж бөгөөд секундэд хэр зэрэг агаар сорж байгаагаар нь 600-1200мл хүртэл хэмжээ заагч 3 өнгийн бөмбөлгүүдийн хөдөлгөөнөөр илэрхийлэгддэг.
Хэрэглэх арга, техник
- 30 болон түүнээс дээш градустай суух буюу зогсоно
- Төхөөрөмжийг байнгын босоо, зөв байрлалтай байрлуулах
- Эхний удаа тайван бөгөөд энгийн 2-3 удаа амьсгал авч, гаргах
- Уруулаараа спирометрийн хошууг сайтар битүүмжилж
- Амаараа амьсгалаа аль болох гүнзгийгээр авч(бөмбөлгүүдийг агаарт хөөргөнө) 2-3 секундийн турш барих
- Амны битүүмжийг суллаж агаарыг аажим, тайван гаргах
- 10 удаагийн оролтыг дараа уушгинаас ялгарах цэрийг гадагшлуулахын тулд ханиах хэрэгтэй.
- 10 удаагийн дараалсан дасгалыг нэг оролт гэж үзнэ. Хоногт нийт 10 удаа оролтыг хийнэ.
Гарч болоx хүндрэлүүд
- Зааврын дагуу хийгээгүйгээс дасгал үр дүнгүй болох
- Гипервентиляци(амьсгалын замын шүлтшил)
- Хоёрдогчоор хүчилтөрөгчийн дутагдал үүсэх
- Ядрах
- Буруу хадгалалттай холбоотой халдварын тохиолдол