Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Бичил биетний эсрэг эмийн зохистой хэрэглээ
Нийтэлсэн огноо: 2023-12-12

Бичил биетнүүд (нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр) тэдгээрийн эсрэг эмэнд тэсвэртэй болох нь  хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийгмийн эрүүл мэндийн ноцтой 10 аюул заналын нэг хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас зарласан.

Бичил биетний  тэсвэржилт – Antimicrobial Resistance гэж юу?

Нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг нь  бичил биетний эсрэг эмэнд дасал болж эмчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ.

Бичил биетний тэсвэржилт үүссэнээр дараах сөрөг үр дагавруудтай:

  • Стандарт эмчилгээ үр дүнгүй болох, халдвар даамжрах, дамжих
  • Тэсвэржилтийн шинэ механизмууд дэлхий даяар тархах
  • Тэсвэржилт нь эмнэлгийн зардлыг нэмэгдүүлж, эмнэлгийн ор хоногийг уртасгадаг

Антибиотикийн зохистой хэрэглээний хөтөлбөр нь дараах  үндсэн 4 зорилттой байна. Үүнд:

  1. Өвчтөнд гарах үр дүнг сайжруулах
  2. Өвчтний аюулгүй байдлыг сайжруулах
  3. Антибиотикийн тэсвэржилтийг бууруулах
  4. Эмнэлгийн зардлыг бууруулах

Эмнэлэгт антибиотикийн зохистой хэрэглээний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон мэргэжлийн  хамтарсан баг дараах асуудлуудыг шийддэг.

  • Үүсгэгчийн эсрэг зөв эмийг, тохирсон хугацаанд, зөв тун, зөв хугацаагаар сонгох
  • Халдварын сэргийлэлт, эмчилгээний эмнэлзүйн хамгийн сайн үр дүнг гаргах
  • Өвчтөнд хамгийн бага хоруу чанартай байх
  • Антибиотикийн тэсвэржилт болон C. Difficile-ын халдвар зэрэг бусад гаж нөлөө хамгийн бага байх

Интермед эмнэлгийн Антибиотикийн зохистой хэрэглээний хөтөлбөрийн баг

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+