Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Кореа Их сургуулийн Анам эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа
Нийтэлсэн огноо: 2023-10-20

Бодисын солилцооны хам шинж нь хүн амын дунд хурдацтай нэмэгдэн дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болж байна. Энэхүү хам шинжийн үед цусны даралт ихсэх, хэвлийн таргалалт, цусан дах өөх тос, триглицеридын түвшин болон сахарын хэмжээ ихсэх зэрэг хавсарсан шинж тэмдгүүд илэрч зүрх судасны өвчин, цус харвалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Интермед эмнэлгийн эмч нар Солонгосын Кореа Их сургуулийн Анам эмнэлгийн Хоол боловсруулах дээд замын мэс заслын тасагт энэхүү бодисын солилцооны эмгэгийг эмчлэх хөтөлбөрт оролцон эмчилгээний аргуудтай танилцан, мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдаад ирлээ. Энэхүү хөтөлбөрийн явцад бодисын солилцооны эмгэг, таргалалттай эмчлүүлэгчдийг бариатын хагалгаанд бэлдэх, хагалгааны дараах хяналтыг хэрхэн хийх, мэс засал, дотоод шүүрэл, хоол боловсруулах, болон хоол зүйч эмч нар хэрхэн хамтран ажиллах аргад суралцлаа.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст