Warning: foreach() argument must be of type array|object, null given in C:\intermed.mn\wp-content\plugins\jet-search\includes\assets.php on line 193
Хавдрын хими эмчилгээний дараагийн баг Тайвань улсад мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа - Intermed Hospital - Интермед эмнэлэг
Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хавдрын хими эмчилгээний дараагийн баг Тайвань улсад мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа
Нийтэлсэн огноо: 2023-10-06

Үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол цөм нь багаар хамтрах ажиллах, хамтдаа хөгжих явдал билээ. Интермед эмнэлгийн тасралтгүй сургалтын бодлого ч мөн дэлхийн энэхүү жишгийн дагуу эмнэлгийн мэргэжилтнүүдээ багаар нь хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.

Хавдрын өвчний үед үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээгээ сайжруулах зорилгоор хавдрын хими эмчилгээний эмч болон сувилагч нарын дараагийн баг маань Тайвань улсын Shin Kong Wu Ho-Su Memorial hospital-д мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдаад ирлээ. Сургалтын явцад тус эмнэлгийн хавдрын хими, туяа болон хөнгөвчлөх эмчилгээний тасаг, лавлагаа лабораторийн үйл ажиллагаатай танилцан эмчилгээний шинэ арга техникүүд болон сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага судаллаа.

Мөн сүүлийн үед дэлхий дахинд хавдрын эсрэг үр дүнтэй эмчилгээ гэгдээд буй Hyperthermia эмчилгээний хийгдэх арга техникийн талаар суралцан цаашид хамтын ажиллагаа үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+