Өвдөгний урд чагтан холбоосын гэмтэл оношилгoo эмчилгээ
Урд чагтан холбоосын гэмтлийн шалтгаан механизм
Урд чагтан холбоосын гэмтлийн шалтгаан нь шууд болон шууд бус механизмаар үүсдэг.Шууд гэмтэл/спорт гимнастик, сагсан бөмбөг хөл бөмбөг гэх мэт/ авч үенд цус хурсан өвчтөнүүдийн ойролцоогоор 67-77% нь ACL гэмтэл авсан байдаг.Урд чагтан холбоос нь дангаараа гэмтэхээс гадна өвдөгний бусад бүтцүүдтэй хавсарч гэмтдэг.
Meniscus 50% articular cartilage 30% collateral ligaments 30%
ACL гэмтэл 1 жилд ойролцоогоор 100,000-200,000 тохиолдолд АНУ бүртгэгддэг
- Үсэрч буух үед өвдгийг хазайлган гишгэх
• Гүйж байгаад огцом зогсох
• Бие махбодын идэвхтэй үйл ажиллагааны үед биеийн жинг нэг хөлөөс нөгөө хөлд огцом шилжүүлснээс
• Өвдгийг нугалахгүйгээр шулуунаар үсэрч буух үед
• Өвдгийг хэт сунгах
• Өвдгөнд хүчтэй цохилт авах
ACL шөрмөсийг хэр гэмтсэнээс хамаарч 3 ангилдаг
- 1-р зэрэг – бага зэрэг сунах боловч өвдөг тогтвортой байна.
- 2-р зэрэг – шөрмөс сэмэрч урагдан маш ихээр сунасан байдаг.
- 3-р зэрэг – бүрэн тасарч өвдөг тогтворгүй болсон байдаг.
Илрэх шинж тэмдэг
- Өвдөлт үүсэх
- Өвдөгний үеэр нугалах хөдөлгөөн хийхэд өвдөлт үүсэх бүрэн ачаалал авч чадахгүй байх
- Өвдөгний урд хажуу орчмоор хаван үүсэх
- Өвдөгний урд хэсгээр улайлт үүсэх
- Алхаж явахад бэрхшээл үүсэх
- Хөл алдах
Оношилгоо
- Асуумж
- Ерөнхий үзлэг
- Өвдөгний тусгайлсан үзлэг сорилууд /Lachman test, Anterior drawer test/
- Багажийн шинжилгээ /Xray, MRI/
Эмчилгээ
- Мэс заслын бус /I.C.E зарчим Нөхөн сэргээх физик эмчилгээ ACL brace /
- Мэс заслын арга /Үений дурангийн мэс засал/
- Нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэх
Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд та заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн оношилгоо эмчилгээ зөвлөгөө цогцоор нь Интермед эмнэлгээс авахаас гадна цаашид үүсэх хүндрэлээс сэргийлж чадна.