Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Тамхинаас татгалзая
Нийтэлсэн огноо: 2024-05-31

Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг ажээ. Тамхины орцонд хүнцэл, аммиак, формальдегид, азотын хий гэх мэт маш олон төрлийн үхлийн аюултай химийн хортой бодисууд байдаг бөгөөд энэ нь хорт хавдар, чихрийн шижин зэрэг хүнд өвчнүүдийн үндсэн шалтгаан болдог байна.

Xэрвээ та тамхи татдаг бол уушгины багтаамж тодорхойлох шинжилгээг өгснөөр уушгины үйл ажиллагаа жилээс жилд хэрхэн буурч байгааг илрүүлж болно. Та Интермед эмнэлгийн Урьдчилан сэргийлэх тасагт хандаарай.

Тамхины утаа нь өөрийгөө хордуулаад зогсохгүй, дэргэд байгаа хүмүүсээ дам тамхидалтанд өртүүлж хордуулдаг. Тамхины утаанд мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх зэрэг үйлчилгээтэй 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж байдаг. Үүнээс никотин, тамхины бохь, нүүрстөрөгчийн исэл гэх мэт 200 гаруй нь бодис нь хүний эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон.

Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш бөгөөд харин эсрэгээрээ хүний бие эрхтнийг сүйрүүлэх нэг ёсны эмгэг юм. Хамгийн түрүүнд тамхины утаа амны хөндийг бохирдуулахаас эхэлдэг. Их хэмжээгээр шүлс ялгаруулдаг тул тамхичин хүн байнга шүлсээ хаяж байх хэрэгтэй болдог.

инXэрэв та тамхи татдаг бол Интермед эмнэлгийн Урьдчилан сэргийлэх тасагт хандан уушгины багтаамж тодорхойлох шинжилгээг өгснөөр уушгины үйл ажиллагаа жилээс жилд хэрхэн буурч байгааг илрүүлэх боломжтой.

Хайртай хүмүүсийнхээ төлөө тамхинаас татгалзая!

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+