Интермед эмнэлэг 2023-2024 оны улирлын томуугийн дархлаажуулалтын вакцин хийж эхэллээ.
Томуу бол вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Ханиад томуугийн шинж тэмдгүүд ихэвчлэн 3-5 өдөр үргэлжилнэ. Ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг.
Томуугийн вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж буй ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий шингэн тарилга юм. Энэ нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтооно.
Томуугийн дархлаажуулалтад зайлшгүй хамрагдах шаардлагатай хүмүүст:
- Бага насны хүүхэд
- 65-с дээш насныхан
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Амьсгалын замын болон зүрх судасны тогтолцооны өвчтэй хүмүүс
- Чихрийн шижин өвчтэй хүмүүс
- Бусад архаг өвчтэй хүмүүсийн суурь өвчин сэдэрч хүндэрдэг
Интермед эмнэлэгт хийгдэх БНСУ-ын “GC Flu 4 цэнт” болон “SKY CELL FLU 4 цэнт” вакциныг 6 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс хийлгэх боломжтой.
ВАКЦИНЫ ЦАГИЙН ХУВААРЬ:
Төв эмнэлэг дээр:
Даваа – Баасан (08:00 – 17:00 цаг)
Бямба (09:00-17:00 цаг)
Ням (09:00 – 14:00 цаг)
Салбар клиник: /Сонгинохайрхан, Сүхбаатар/
Даваа – Баасан (08:00 – 17:00 цаг)
Бямба, Ням-д амарна.
Салбар клиник: /Цогтцэций/
Даваа – Баасан (09:00 – 18:00 цаг)
Бямба – (09:00 – 14:00 цаг)
Мэдээллийн ажилтантай холбогдох:
- 7701-1111 /Интермед төв эмнэлэг/
- 7730-1111 /Интермед Сонгинохайрхан клиник/
- 7709-1111 /Интермед Сүхбаатар клиник/
- 7748-1111 /Интермед Цогтцэций клиник/