Интермед эмнэлэгт Ковид-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээг ХБНГУ-ын Roche брэндийн урвалжаар хийж байна.
Anti-SARS-CoV-2-S төрлийн уураг нь Ковид-19 вирусээр өвдөөд эдгэсэн хүн болон вирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст нийлэгждэг. Энэ шинжилгээ нь S уургийн хэмжээг тоолж тухайн хүний биед Ковид-19 вирусийн дархлаа тогтсон эсэхийг тодруулна. Шинжилгээний мэдрэг чанар 96.6%.
Шинжилгээг хэн өгөх вэ?
- Ковид-19 вирусээр өвдөөд эдгэсэн хүн
- Astrazeneca, Pfizer, Sputnik-V, Moderna, Verocell вакцин хийлгэсэн хүмүүст санал болгож байна.
Шинжилгээг цусаар авах ба хариу ачаалал хэвийн үед 1 цагийн дараа, шинжилгээний ачаалал ихтэй үед 3 цагийн дараа гарч, таны бүртгэлтэй утсанд мэдээлэл очно.
Жич: Та цаг авах шаардлагагүй бөгөөд эмнэлэгт нэвтрэхгүйгээр Интермед эмнэлгийн гадаа лабораторид тус шинжилгээг өгөх боломжтой.
Цагийн хуваарь:
- Даваа- Баасан 08:00-16:00
- Бямба 08:30-15:30
- Ням 08:30-13:30 (Цаг авах шаардлагагүй)
Шинжилгээний үнэ: 60,000₮