Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Ковид-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээ хийж байна.
Нийтэлсэн огноо: 2021-06-10

Интермед эмнэлэгт Ковид-19 вирусийн эсрэг дархлаа тогтоц шалгах шинжилгээг ХБНГУ-ын Roche брэндийн урвалжаар хийж байна.

Anti-SARS-CoV-2-S төрлийн уураг нь Ковид-19 вирусээр өвдөөд эдгэсэн хүн болон вирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст нийлэгждэг. Энэ шинжилгээ нь S уургийн хэмжээг тоолж тухайн хүний биед Ковид-19 вирусийн дархлаа тогтсон эсэхийг тодруулна. Шинжилгээний мэдрэг чанар 96.6%.

Шинжилгээг хэн өгөх вэ?

  • Ковид-19 вирусээр өвдөөд эдгэсэн хүн
  • Astrazeneca, Pfizer, Sputnik-V, Moderna, Verocell вакцин хийлгэсэн хүмүүст санал болгож байна.

Шинжилгээг цусаар авах ба хариу ачаалал хэвийн үед 1 цагийн дараа, шинжилгээний ачаалал ихтэй үед 3 цагийн дараа гарч, таны бүртгэлтэй утсанд мэдээлэл очно.

Жич: Та цаг авах шаардлагагүй бөгөөд эмнэлэгт нэвтрэхгүйгээр Интермед эмнэлгийн гадаа лабораторид тус шинжилгээг өгөх боломжтой.

Цагийн хуваарь:

  • Даваа- Баасан 08:00-16:00
  • Бямба 08:30-15:30
  • Ням 08:30-13:30 (Цаг авах шаардлагагүй)

Шинжилгээний үнэ: 60,000₮

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+