БШУЯ-аас Интермед эмнэлэгт
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” санаачилгад нэгдэж, бяцхан иргэдийн ирээдүйн хөгжлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаад ТАЛАРХАЛ илэрхийллээ.
Интермед эмнэлгийн хэрэгжүүлж буй байгууллагын дэргэдэх цэцэрлэг хөтөлбөрийн хүрээнд “Энхрийхэн үрс” 80 хүүхдийн цэцэрлэгийг 2022 оны аравдугаар сард нээж ажилтнуудынхаа бяцхан үрсэд зориулан эмнэлгийн өөрийн хөрөнгө оруулалтаар эрүүл, аюулгүй сурч боловсрох орчныг нэгээр нэмсэндээ баяртай байна.