2022 оны 3-р сарын 1-ны өдрийн сургалтанд Хүүхдийн уушгины эмч Д.Отгон-Эрдэнэ оролцож “Амьсгалын замын респиратор-синцитиал вирусын халдвар” сэдвээр мэдээлэл хийлээ. Амьсгалын замын халдвар үүсгэдэг уг вирусын халдвар дэлхий дахинд жилд ойролцоогоор 33 сая бүртгэгддэг бөгөөд 3 сая хүүхэд уг халдварын улмаас эмнэлэгт хэвтэж, хоёр зуун мянга шахам нас баралт бүртгэгддэг байна.