Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсад хавдрын хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийх багийн төлөөлөл Интермед эмнэлэгтэй ирж танилцлаа.
Хавдрын хяналтын чиглэлээр үнэлгээ хийх ажлын үеэр Интермед эмнэлгийн өвөрмөц тусламж үйлчилгээ үзүүлдэг албадтай танилцаж, боловсрол, сургалтын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.