Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хавдрын багц шинжилгээнүүд
Нийтэлсэн огноо: 2022-01-27
Хорт хавдар нь Монгол Улсад халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байна. 2021 онд хорт хавдрын 5981 тохиолдол бүртгэгдэж, 4411 хүн энэхүү аюулт өвчний улмаас эндсэн байна. Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл улам залуужжээ.
 Хорт хавдраар өвчилснөө мэдсэн хүмүүсийн ихэнх нь үүнийг хожуу буюу зарим тохиолдолд эмчлэх боломжгүй хэт оройтсон үедээ илрүүлдэг байна. Тиймээс байнга мэргэжлийн эмчийн хяналт доор эмнэлгийн нарийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байх нь чухал юм.
 Интермед эмнэлэг нь хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр дараах багц шинжилгээнүүдийг хийж байна.
Хавдрын багцууд:
  • Хоол боловсруулах эрхтний хавдрын багц
  • Амьсгалын эрхтэн тогтолцооны хавдрын багц
  • Хавдрын эрт илрүүлгийн багц
  • Хавдрын цогц багц
Багцуудын дэлгэрэнгүйг https://www.intermed.mn/hsp…/all_packages/khawdriin_bagts/
аваарай.
Та урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах бол Даваа-Баасан гаригт 08:00-11:00 цагийн хооронд өгдөө өлөн ирэхэд болно.
Мэдээллийг ажилтан: 7701-1111
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст