БШУЯ-аас хэрэгжүүлж буй байгууллагын даргэдэх цэцэрлэг хөтөлбөрийн хүрээнд Интермед эмнэлгийн дэргэдэх ЭНХРИЙ ҮРС 80 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ. Энхрий үрс цэцэрлэгийг ажилтнуудынхаа бяцхан үрсэд зориулан 100% эмнэлгийн хөрөнгө оруулалтаар засаж, тохижуулсан бөгөөд ажилчдаа хүүхдүүдээ хүргэж өгөх, авахад хялбар байхаар тооцоолон ХУД, 1-р хороонд байгуулсан юм. Ийнхүү бяцхан үрсийнхээ эрүүл, аюулгүй сурч боловсрох орчныг нэгээр нэмлээ.