Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлгийн Сонгино хайрхан, Сүхбаатар салбар клиникүүдэд Ургийн бичлэг хийж байна.
Нийтэлсэн огноо: 2021-12-10
Жирэмсний гурав дахь сараас хойш энэхүү Кардиотокография оношилгоог хийх бөгөөд энэ нь Ургийн хөдөлгөөн, зүрхний үйл ажиллагааг эхийн умайн булчингийн агшилттай нэгэн зэрэг дүгнэж бичлэг хийдэг орчин үеийн оношилгооны арга юм.

Кардиотокография нь бидний чихэнд сонсогдохгүй өндөр давтамжтай дууны долгионыг ашиглан ургийн зүрхний цохилтыг үнэлдэг багаж юм. Хэвлийд байрлуулдаг 2 төхөөрөмжийн нэг нь ургийн зүрхний цохилтыг, нөгөө нь умайн базлалтыг 20-30 минутын турш үнэлнэ.⠀

Ургийн зүрхний  бичлэг  хийснээр:

  • Ургийн цусан дахь хүчилтөрөгчийн архаг дутмагшил, ихсийн дутмагшил
  • Ургийн зүрхний олшролт, багасалт
  • Ургийн хөгжлийн саатал
  • Умай ихсийн цусан хангамжийн архаг дутагдал зэргийг эрт оношилж, эрт эмчилгээ эхлэх боломжтой юм.
Эрсдэл бага жирэмсэн эхэд ургийн бичлэгийг заавал хийх шаардлагагүй бөгөөд дараах тохиолдлуудад хийхийг зөвлөдөг. Үүнд:⠀
  • Ургийн хөдөлгөөн удаашрах, хэт олшрох⠀
  • Эмч ургийн зүрхний цохилтыг чагнахад эргэлзээтэй байх⠀
  • Дутуу төрөхөөр завдах⠀
  • Эх жирэмсний хожуу үеийн хордлоготой⠀
  • Илүү тээлт⠀
  • Ихэр жирэмсэн⠀
  • Ураг буруу байрлалтай⠀

Ургийн бичлэг нь ямар ч туяаны нөлөө ашигладаггүй ба таны хүүхдэд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй тул та санаа зовох хэрэггүй.⠀

Салбар клиникүүд нь Интермед эмнэлэгт мөрдөгддөг бүхий л стандарт, журмуудыг хэрэгжүүлэн ижил төвшний үйлчилгээ үзүүлэхээс гадна тус эмнэлгийн эмч, сувилагч нарын баг ажиллаж байна.
Үнэ: 25,000
Интермед Сонгинохайрхан клиник: 7730-1111
Баянгол дүүрэг, Шастины
нэрэмжит улсын 3-р эмнэлгийн
баруун талд Жи-Ар төвийн 5-р
давхар
Интермед Сүхбаатар клиник: 7709-1111
Сүхбаатар дүүрэг 1-р хороо,
13-р хороолол, Г. Чагдаржавын
гудамж, 46-р байр, 1-р давхар
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст