- Үйлчлүүлэгч нь өөрийн өвчний талаар /өмнөн болон одоогийн өвдөж байгаа/ үнэн бодитой мэдээллэ өгөх
- Эмнэлгийн бүртгэлд шаардлагатай мэдээллийг бүрэн өгөх
- Эмчилгээ үйлчилгээний ерөнхий зөвлөмжийг бүрэн бөглөж гарын үсгээр баталгаажуулан өгөх
- Шаардлагатай тохиолдолд эмчилгээ, ажилбарын нэмэлт зөвшөөрлийн хуудсыг бүрэн бөглөж гарын үсгээр баталгаажуулах
- Даатгалтай үйлчлүүлэгчид өөрийн даатгалын мэдээллийг бүрэн бөглөж өгөх
- Эмчилгээ үйлчилгээ авахын өмнө үйлчилгээний урьдчилгаа төлбөрийг төлөх
- Төрөх үйлчилгээ авах иргэд төрөх үйлчилгээний багцийн үнийг төрхөөс нэг сарын өмнө урьдчилан төлсөн байх
- Үйлчлүүлэгч өөрийн эрүүл мэндийн талаар болон цаашдын эмчилгээ, оношлогооны төлөвлөгөөний талаар бүрэн мэдээлэл авах
- Харилцан тохиролцсон харилцаа үйлчилгээний төлөвлөгөөг дагаж мөрдөх
- Эмнэлгийн дотоод журмууд ялангуяа үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд чиглэсэн дүрэм журмуудыг дагаж иөрдөх
- Бусдын эрхийг хүндэтгэх
- Төлбөр төлөхтэй холбоотой даатгалын болон бусад шаардлагатай мэдээллийг зөв бөглөх
- Товлосон үзлэгийн цагаасаа хоцролгүй ирэх, ирж амжихгүй тохиолдолж урьдчилан мэдэгдэж үзлэгийн цагийг цуцлуулах
- Өөрийн эд зүйлсийн аюулгүй байдалд анхаарах
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байхад зураг авах болон дуу, дүрст бичлэг хийхийг хориглоно
- Хэрэв эмчийн зөвлөгөөг дагахгүй, эмчилгээнээс татгалзах тохиолдолд түүний үр дүнг үйлчлүүлэгч өөрөө бүрэн хариуна