Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

“HOSPREP-2024: Химийн бодисын ослын үеийн эмнэлгийн хариу арга хэмжээ” олон улсын сургалт боллоо
Нийтэлсэн огноо: 2024-06-19

2024 оны 06 сарын 10-14-ний өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан “HOSPREP-2024” олон улсын сургалтад Интермед эмнэлгийн Чанар-аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэ оролцлоо.

Сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал хурцдаж, химийн хортой бодисыг террорист халдлагад ашиглах, мөн үйлдвэрийн хортой бодисыг санаатай болон санамсаргүй байдлаар асгаснаас олон тооны хүн хордлогод өртөх тохиолдлууд гарч, цаашид ийм тохиолдлын тоо нь нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Дээрx тохиолдлуудын голомтод эмнэлгийн ажилтнууд ажиллаж анхан шатны тусламж үзүүлэхдээ мэдлэг, дадлага дутуугаас олноороо хордлогод өртөж байгаа юм. Иймээс Европын Холбооны “Химийн зэвсгийн олон улсын конвенц”, Малайз улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Малайзын Техникийн Хамтын Ажиллагааны Агентлаг хамтарч энэхүү сургалтыг анх удаа зохион байгууллаа. Тус сургалтад 37 орны 70 гаруй мэргэжилтэн оролцохоор хүсэлтээ гаргаснаас 17 орны 32 эмнэлгийн мэргэжилтэн сонгогдон оролцсон байна.

Нийт 4 хоног үргэлжилсэн сургалтад химийн хортой бодис, түүний ангилал, хордсон үеийн шинж тэмдэг, шинж тэмдгийн болон антидотын эмчилгээ, голомтын хариу арга хэмжээ, оролцож байгаа багуудын харилцан уялдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хийгдэх хоргүйжүүлэх арга хэмжээ зэрэг мэдээллийг онолын түвшинд өгсөн бол сүүлийн 2 хоногт Куала Лумпур хотын Селаян төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт сургуулилт, дадлагыг зохион байгуулсан юм.

Цаашид энэхүү сургалтаар өгсөн хариу арга хэмжээний зохион байгуулалтыг өөрийн Интермед эмнэлэгт туршин хэрэгжүүлж улмаар үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулж бусад эмнэлгүүдтэй туршлагаа солилцохоор төлөвлөж байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+