Огноо: | 2021.10.08 |
Захиалагч: | Интернэйшнл Медикал Сентер ХХК |
Тендерийн дугаар: | Bid-IMC-21-02 |
Тендерийн нэр: | Эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх |
1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй нэг жилийн хугацаанд худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.
2. Оролцогчид тавигдах шаардлага
Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Эм импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байх
- Ашиг сонирхлын зөрчилгүй байх
3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.
Нэр,албан тушаал: | Худалдан авалтын алба |
Хаяг: | Их Хуралдай оффис, 806 тоот /Интермэд эмнэлгийн захиргаа/ Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө 26 |
Утас: | Утсаар холбогдож мэдээлэл авахгүй, шуудан болон албан бичгээр хандана уу |
Имэйл: | http://imc_procurement@intermed.mn |
4. Бүрдүүлэх материал
Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2021 оны 10 сарын 20-ны дотор бүрдүүлэн авч болно.
- Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
- Эм импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 100,000 [нэг зуун мянган] төгрөгийн хураамж төлсөн баримт
Банк: | Худалдаа Хөгжлийн Банк |
Дансны нэр: | Интернэйшнл Медикал Сентер ХХК |
Дансны дугаар: | 470 002 051 |
5. Тендер өгөх
- Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
- Огноо: 2021 оны 10 сарын 22-ны 15:00 цагаас өмнө
Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, 2021.10.25-ны өдөр хаалттай нээнэ.
6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.