Интермед эмнэлгийн лабораторийн тасаг нь клиник хими, микробиологи, молекул биологи, болон эмгэг судлалын гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр холбогдох шинжилгээнүүдийг хийж, өвчин эмгэгийн оношилгоонд эмч, эмнэлгийн ажилчид болон эпидемилоги судлаачидтай хамтран жилийн 365 өдөр 24 цагаар тасралтгүй ажилладаг.
Тус салбарт ажилладаг нийт лабораторийн хамт олонд COVID-19 цар тахлын үед амрах эрхгүй ажиллаж байгаад талархал дэвшүүлж, ажлын амжилт хүсье!