Интермед эмнэлэг гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд үзүүлж байна.
Мэс засал эмчилгээ
- Өвдөгний үе солих
- Түнхний үе солих
- Түнхний үе бүтэн солих
- Түнхний үе хагас солих /Дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарлын үед/
- Өвдөгний үений дурангийн мэс засал
- Өвдөгний жийргэвч мөгөөрс цэгцлэх болон оёх
- Чагтан холбоос сэргээх
- Дотор болон гадна холбоос сэргээх
- Тахимны хонхрын уйланхай авах
- Мөгөөрсөн эд шилжүүлэн суулгах
- Мөрний үений дурангийн мэс засал
- Наалдцат мөрний үрэвсэл
- Шохойжилтот мөрний үрэвсэл
- Дунд чөмөгний өнцөг засах мэс засал
- Шилбэ ясны өнцөг засах мэс засал
- Ясны хугарал бэхлэх мэс засал /Дээд, доод мөчдийн бүх төрлийн хугарал/
- Ялтас шургаар хугарал бэхлэх
- Уян хадаасаар хугарал бэхлэх
- Гадна бэхлэгчээр хугарал бэхлэх
- Бүх төрлийн ясны хугарал бэхэлсэн имплант авах мэс засал
- Ясны идээт үрэвслийн мэс засал
- Мөчдийн зөөлөн эдийн үүсгэвэр авах мэс засал
- Шөрмөс залгах мэс засал
- Саажилтаас үүссэн богиноссон шөрмөс сунгах мэс засал
- Нурууны хугарал бэхлэх мэс засал
- Ил аргаар хугарал бэхлэх
- Далд аргаар хугарлын завсар ясны цемент шахах
- Тархины гэмтлийн үеийн хатуу хальсны дээр болон доор үүссэн цусан хураа авах, дарагдал чөлөөлөх мэс засал
Бусад тусламж үйлчилгээ
- Гэмтлийн үеийн анхны тусламж
- Хөдөлгөөн хязгаарлах хөнгөн, агаар нэвтрүүлдэг гибс тавих /Viber splint, Cast/
- Анатомийн хэлбэрт тохирсон дэмжигч бэхэлгээ зүүх
- Гэмтлийн үеийн бүрэн оношилгоо хийх Рентген-DR, Компьютер томографи-CT, Соронзон Резонанс Томографи-MRI/
- Тархи, Нуруу нугасны гэмтэл /анхны тусламж, эмийн эмчилгээ, мэс засал эмчилгээ, сэргээн засах-хөдөлгөөн засал физик эмчилгээ/
- Дээд мөчдийн гэмтэл /эгэм, атгаал, шуу, богтос, сарвууны ясны хугарал бэхлэх болон зөөлөн эдийн мэс засал эмчилгээ/
- Доод мөчдийн гэмтэл /дунд чөмөг, шаант, тахилзуур, шагайн, өсгий, тавхайн ясны хугарал бэхлэх болон зөөлөн эдийн мэс засал эмчилгээ/
- Спортын гэмтэл /мөрний үе, өвдөгний үе, шагайн үений холбоос болон мөгөөрсөн эдийн гэмтлийн мэс засал эмчилгээ/
- Үе мөчний согог засал эмчилгээ /Түнхний үе солих, өвдөгний үе солих мэс засал эмчилгээ/
- Үений тарилга эмчилгээ
- Гэмтлийн дараах нөхөн сэргээх, физик эмчилгээ, уламжлалт зүү, төөнүүр засал эмчилгээ
- Cогог заслын чиглэлээр БНСУ-ийн Анам Их Сургуулийн эмнэлэг, БНЭУ-ийн Fortis болон Apollo эмнэлэгтэй телемедицинээр холбогдон зөвлөгөө авах үйлчилгээ
Мэдээллийн ажилтан: 7701-1111, 7700-0103