.

Эмч шинэ мэдээллээ хаанаас авдаг вэ?
Нийтэлсэн огноо: 2026-11-25

Интермед эмнэлэг эмч, мэргэжилтнүүдийнхээ тасралтгүй хөгжлийг хиймэл оюун ухаанаар дэмжиж байна

Анагаах ухаан, эрүүл мэндийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед эмч, мэргэжилтнүүд мэдлэгээ тогтмол шинэчилж, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан шийдвэр гаргах нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Интермед эмнэлэг эмч, мэргэжилтнүүдийнхээ тасралтгүй сургалт, мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор 2015 оноос дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн UpToDate эмнэлзүйн шийдвэр гаргалтыг дэмжих системийг ашиглаж ирсэн бол 2026 оноос хиймэл оюун ухаанд суурилсан UpToDate with Expert AI хувилбарыг нэвтрүүлэн ашиглаж байна.

UpToDate гэж юу вэ?

UpToDate нь эрүүл мэндийн салбарын хамгийн итгэл хүлээсэн мэдээллийн платформуудын нэг бөгөөд эмч, мэргэжилтнүүдийг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан эмнэлзүйн болон эмийн мэдээлэл, зөвлөмжөөр хангадаг систем юм.

Дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд 30 гаруй жилийн турш UpToDate системийг оношилгоо, эмчилгээний шийдвэр гаргах, мэдлэгээ шинэчлэх, өвчтөнд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад ашиглаж ирсэн.

UpToDate with Expert AI юугаараа онцлог вэ?

UpToDate with Expert AI нь эмнэлзүйн практикт зориулан тусгайлан хөгжүүлсэн, баталгаатай эх сурвалж, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан хиймэл оюун ухааны технологи юм.

Энэхүү технологи нь UpToDate-ийн мэргэжлийн мэдээллийн санг хиймэл оюун ухаантай хослуулснаар эмч, мэргэжилтнүүдэд:

  • Эмнэлзүйн асуултад шуурхай, нотолгоонд суурилсан хариулт авах;
  • Оношилгоо, эмчилгээний зөвлөмж, мэдээлэлтэй танилцах;
  • Мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгах;
  • Эмнэлзүйн шийдвэр гаргалтаа дэмжих;
  • Мэргэжлийн мэдлэгээ өдөр тутам шинэчлэх боломжийг олгодог.
  • Энэхүү хиймэл оюун ухаан нь эмчийг орлох бус, эмчийн мэдлэг, ур чадвар, эмнэлзүйн шийдвэр гаргалтыг дэмжих зориулалттайгаараа онцлог юм.

Эмчийн хөгжил – Үйлчлүүлэгчийн тусламж, үйлчилгээний чанар

Интермед эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадвар, тасралтгүй сургалт, хөгжилд тогтмол хөрөнгө оруулан ажилладаг.

Олон улсын анагаах ухааны шинэ мэдлэг, шинжлэх ухааны нотолгоо, технологийн дэвшлийг өдөр тутмын эмнэлзүйн практикт ашиглах нь үйлчлүүлэгчдэдээ чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх бидний зорилгын салшгүй хэсэг юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights