.

MRSA халдвар
Нийтэлсэн огноо: 2025-05-28

MRSA гэж юу вэ?

MRSA (Methicillin-resistant Staphylococcus aureus) нь олон антибиотикт тэсвэртэй стафилококк ауреус бактерийн халдвар буюу бидний хэлж сурснаар хатиг юм. Стафилококк ауреус нь нийт хүн амын 30-50%-д арьс, хамрын нүх зэрэгт бие махбодийн ашигтай бактериудтай хамт оршин байх ба ямар нэгэн эмгэг үүсгэдэггүй боловч хяналтгүй үржиж эхлэхэд MRSA халдвар үүсгэгдэнэ. Халдвар ихэвчлэн арьсан дээрх шарх буглаа үүсгэдэг боловч цөөн тохиолдолд шарх халдварлаж уушги, шээс дамжуулах замруу тархаж ноцтой халдвар үүсгэдэг.

MRSA халдварыг эмнэлгийн болон ахуйн гэж 2 ангилах бөгөөд халдварын төрлөөс хамаарч шинж тэмдэг өөр байж болно.

MRSA халдварын үед илрэх шинж тэмдэг

  • Арьс зөөлөн эдийн хатиг
  • Буглаа, идээт цэврүү
  • Тууралт
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх
  • Жихүүдэс хүрэх
  • Халуурах
  • Ядрах
  • Амьсгал давчдах
  • Цээжээр өвдөх шинж илэрнэ.

Хэрэв бактери биеийн дотор гүнд нэвтэрсэн бол халдвар авсан хэсэг улайх, хавдах, толгойн хувьд цагаан эсвэл шар өнгөтэй байна. Гаднаасаа батгатай төстэй оловч өвчин ихтэй, хөндүүртэй байдаг.

Шалтгаан

Бактери нь хэвийн үед гадаргуу дээр байдаг боловч дархлааны тогтолцоо сулрах, арьс механизм гэмтэл авах, эрүүл мэндийн байдлаас үүдсэн мэс заслын шарх, зүсэлт үүсгэн хийгддэг ажилбар болон эмнэлэгт байнга удаан хугацаагаар хэвтэх, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд амьдрах зэрэг нь бактери хялбар тархах таатай нөхцлийг бүрдүүлнэ.

MRSA бактерийн амьдрах чадвар

  • Гар нүүрний алчуур дээр 203 хоног
  • Шалны алчуур дээр 56 хоног
  • Шил шаазан эдлэл дээр 7 хоног
  • Хөвөн даавуун эдлэл дээр 5-6 сар идэвхтэй байна.

 

Урьдчилан сэргийлэлт

Иргэд: Хлоргексидины найрлагатай савангаар гараа угаах, арьсан дээр үүссэн шархыг цэвэр боолттой байлгах, хувийн эд зүйлсээ бусадтай хуваалцахгүй байх, хөлөрсөн бол заавал усанд орж биеэ савандаж угаана.

Эмнэлгийн ажилтан: Үзлэг шинжилгээ, ажилбарын өмнө гараа тогтмол савандаж угаах, эсвэл зориулалтын гар ариутгагчаар ариутгаж хэвших, MRSA халдвартай өвчтнүүдийг тусад нь тусгаарлаж эмчлэх, тэдэнд хэрэглэсэн эмнэлгийн багаж хэрэгслийг сайтар ариутгаж халдваргүйжүүлэх, энэ халвдарын эмчилгээ сэргийлэлтээр олон улсад мөрдөгдөж буй стандарт удирдамжийг xэрэгжүүлэх шаардлагатай.

MRSA бактери нь агаар дуслын замаар халдварлаж, үрждэг тул агаар сэлгэлтийг тогтмол хийгээрэй.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights