.

ИНТЕРМЕД IUHW ЭМНЭЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЗЛЭГИЙН ШИНЭ ЯПОН БАГЦУУДЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн огноо: 2026-10-22

Интермед IUHW эмнэлэг Япон улсын International University of Health and Welfare (IUHW) групптэй хэрэгжүүлж буй стратегийн түншлэлийн хүрээнд Gold болон Platinum эрүүл мэндийн цогц үзлэгийн шинэ багцуудыг нэвтрүүллээ.

Эдгээр багц нь Японы урьдчилан сэргийлэх анагаах ухааны арга барилд тулгуурлан, оношилгооны дэвшилтэт технологи, хувь хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, Япон эмч нарын давхар хяналтыг нэгтгэж буйгаараа онцлог юм.
Японы Ningen Dock үзлэгийн арга барил
Япон улсад 1954 оноос хөгжиж ирсэн Ningen Dock* нь өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө эрүүл мэндийн байдлыг цогцоор үнэлж, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үзлэгийн тогтолцоо юм.
*Ningen (人間) — Хүн Dock (ドック) — Усан онгоцыг засвар үйлчилгээ, үзлэг хийх зориулалттай хуурай зогсоолд оруулахтай холбоотой нэршил
• Өөрөөр хэлбэл, усан онгоцыг эвдрэл гэмтэл гарсны дараа бус, урьдчилан шалгаж, засвар үйлчилгээ хийдэгтэй адил хүний эрүүл мэндийг өвдөхөөс нь өмнө тогтмол шалгаж, үнэлэх гэсэн санаа.

Энэхүү арга барилын онцлог нь зөвхөн лаборатори, дүрс оношилгооны шинжилгээ хийхээс гадна тэдгээрийн үр дүнг тухайн хүний өвчний түүх, удамшил, мөн хооллолт, хөдөлгөөний идэвх зэрэг амьдралын хэв маягтай уялдуулан үнэлж, цаашид анхаарах шаардлагатай эрсдэлийг тодорхойлоход оршдог.
Шинэ багцын онцлог

Бүтэн биеийн иж бүрэн оношилгоо
MRI, CT, дуран, лабораторийн шинжилгээ, хавдрын маркер зэрэг 80 гаруй төрлийн үзлэг, шинжилгээ, үйлчилгээг багтаасан бөгөөд олон эрхтэн тогтолцооны эрүүл мэндийн байдлыг цогцоор үнэлж, нэгдсэн дүгнэлт гаргана.
Япон эмч нарын давхар хяналт, мэргэжлийн үнэлгээ, баталгаажуулалт
Японы IUHW группийн эмч, профессорууд дүрс оношилгоо болон холбогдох шинжилгээний үр дүнг давхар хянаж, оношилгооны дүгнэлтэд нэмэлт мэргэжлийн үнэлгээ, баталгаажуулалт хийнэ.
640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи
Интермед IUHW эмнэлэгт шинээр суурилуулсан Canon Aquilion ONE / INSIGHT Edition 640 зүслэгт компьютерт томографийн шинжилгээ Япон багцад багтсан. Энэхүү шинэ үеийн төхөөрөмж нь өндөр нарийвчлал, хурдан дүрслэл, цацрагийн тунг оновчлох дэвшилтэт технологийг хослуулсан бөгөөд зүрх судас болон бусад эрхтэн тогтолцооны оношилгоог богино хугацаанд, өндөр чанартай гүйцэтгэж байна.
30 жилийн мэдээлэлд суурилсан алгоритмаар эрсдэлийг үнэлэх нь
Японы IUHW группийн 30 жилийн хугацаанд хуримтлуулсан мэдээлэлд суурилсан алгоритмыг ашиглан шинжилгээний үр дүн, хувь хүний эрүүл мэндийн үзүүлэлт, амьдралын хэв маягийг уялдуулж, өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийг үнэлж байна.

Нэгдсэн дүгнэлт, хувь хүнд тохирсон зөвлөгөө
Олон эрхтэн тогтолцоог хамарсан үзлэг, шинжилгээний үр дүнг нэгтгэн дүгнэж, үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэндийн байдал, эрсдэлт хүчин зүйлст тулгуурлан хувь хүнд тохирсон зөвлөгөө өгч байна. Мөн шаардлагатай тохиолдолд нэмэлт оношилгоо, эмчийн хяналтад хамруулж, хооллолт, амьдралын хэв маягийг сайжруулах зөвлөмж өгч, эрүүл мэндийн байдлыг цаашид тогтмол хянах юм.
Gold болон Platinum багцууд
GOLD — Эрүүл мэндийн цогц үнэлгээ
Эрүүл мэндийн ерөнхий байдлыг олон талаас нь үнэлж, түгээмэл өвчлөл болон эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлоход чиглэсэн үзлэгийн багц. Gold багц
PLATINUM — Өргөтгөсөн эрүүл мэндийн үнэлгээ
Нас, эрүүл мэндийн онцлог болон эрсдэлт хүчин зүйлсийг харгалзан илүү нарийвчилсан үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлсэн өргөтгөсөн багц. Platinium багц

Эдгээр шинэ багцууд нь IUHW группийн олон улсын сайн туршлагыг Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоонд нутагшуулах ажлын нэг хэсэг юм. Ингэснээр Монгол Улсын иргэд Япон Улсын иргэдийн нэгэн адил урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг авах боломж нэмэгдэнэ. Энэ нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах цаг хугацаа, зардлыг бууруулах ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights