Интермед эмнэлэг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-тай хамтран “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх” сургалтыг эмнэлэг дээрээ амжилттай зохион байгуулж, төгсөлтийн дараах сургалтад хичээл заах 24 эмнэлзүйн сургагч багшийг бэлтгэлээ.
Сургалтад хамрагдсан эмч нар эмнэлзүйн сургагч багш болсноор залуу эмч, резидент, дадлагажигчдыг нотолгоонд суурилсан, стандартын дагуу сургах, клиник сэтгэлгээг хөгжүүлэх бодит нөхцөл бүрдэж байна. Энэ нь өвчтөний аюулгүй байдал болон тусламж үйлчилгээний чанарыг тогтвортой сайжруулах ажлын нэг чухал алхам юм.
Интермед эмнэлэг эрүүл мэндийн салбарын онцлог болох тасралтгүй суралцах тогтолцоог дэмжин, дотооддоо чадварлаг сургагч багш нарыг бэлтгэх замаар хүний нөөцийн тогтвортой хөгжлийг хангах, олон улсын жишигт нийцсэн эмнэлзүйн сургалтын орчныг бүрдүүлэх чиглэлд цаашид ч тууштай анхааран ажиллана.

