.

Судсан дотуурх мэс заслын эмч Б.Оюунханд олон улсын нэр хүндтэй хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцлоо
Нийтэлсэн огноо: 2026-03-18

Интермед эмнэлгийн судсан дотуурх мэс заслын эмч Б.Оюунханд нь зүрх судасны салбарын олон улсын нэр хүндтэй хурал болох Cardiovascular Research Technologies (CRT) 2026-д Монгол Улсаа төлөөлөн урилгаар оролцлоо.

Тус хурал нь 2026 оны 3 дугаар сарын 7–10-ны өдрүүдэд АНУ-ын Washington Hilton Hotel-д зохион байгуулагдсан бөгөөд зүрх судасны оношилгоо, эмчилгээ, интервенцийн чиглэлээр дэлхийн шилдэг судлаач, эмч нарын оролцдог томоохон симпозиум юм.

Эмч Б.Оюунханд нь 3 дугаар сарын 9-ний өдөр болсон “Women in Cardiology” хөтөлбөрт урилгаар оролцож, олон улсын экспертүүдтэй хамтран ажилласан нь манай байгууллагын нэр хүндийг олон улсын түвшинд төлөөлсөн чухал үйл явдал боллоо.

Тус хурал нь:

· Зүрх судасны эмчилгээ, интервенцийн орчин үеийн чиг хандлага

· Клиникийн туршлага болон судалгааны шинэ үр дүн

· Эмнэлзүйн маргаантай асуудлууд

· Эмч, сувилагч, технологичдод зориулсан тусгай хөтөлбөрүүд зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан, олон талт бүтэцтэйгээр зохион байгуулагдсан байна.

Энэхүү оролцоо нь манай эмч нарын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд ахиулах, цаашлаад Монгол Улсад зүрх судасны тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights