Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногт зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хүүхдийг төрмөгц эхтэй хамт арьс арьсаар шүргэлцүүлэх, төрсний дараа нярайд эхийн ангир уургийг аль болох эрт амлуулах, 6 сар хүртэл нялхсыг эхийн сүүгээр дагнан хооллох, 2 нас хүртэл хүүхдийг хөхөөр үргэлжлүүлэн хооллох нь ач холбогдол өндөртэй.
Хүүхдээ хэрхэн зөв тэврэх вэ?
- Хүүхдийн толгой их бие нэг шугамд байрласан, хүүхдийн толгой бага зэрэг арагш гэдийсэн байна.
- Хүүхэд бүх биеэрээ эхийн хөх рүү харсан байна.
- Хүүхэд эхийн биед наалдсан байна.
- Эх хүүхдийн бүх биеийг тулж тэвэрсэн байна.
Хөхөө хэрхэн зөв амлуулах вэ?
- Хүүхэд амаа том ангайсан.
- Хөхний толгой ба нөсөөт хэсгийн ихэнхийг үмхсэн байна.
- Хүүхдийн доод уруул гадагш цорвойсон.
- Хүүхдийн доод эрүү эхийн хөхөнд хүрсэн байна.
Хөхний сүү ямар ач холбогдолтой вэ?
- Байгалийн дархлаа өгнө- Хүүхдийг халдварт өвчнөөс хамгаална.
- Хоол тэжээлийн төгс бүрэлдэхүүн- Нярай болон хүүхдэд хэрэгтэй бүх шимт бодис агуулагддаг.
- Ээж бүрийн сүү өөрийн хүүхдэд зориулагдсан байдаг.
- Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоонд хамгийн тохиромжтой.
- Хүүхдийн оюун ухаан болон мэдрэлийн хөгжилд сайнаар нөлөөлнө.
- Хүүхдийн жинг зөв зохицуулна.
- Хүүхдийг хэт таргалах эсвэл турахаас сэргийлэх ач тустай.
Хөхөөр хооллох нь ээжид ямар ач холбогдолтой вэ?
- Эхийн умай агшиж, хурдан хэвийн байдалдаа ороход тусалдаг.
- Жин хасахад тусална.
- Сэтгэл санааг тайвшруулж, төрсний дараах сэтгэл гутралыг багасгадаг.
- Хөх, умайн хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг.
Хөхөөр хооллох боломжгүй үед яах вэ?
Нярайг аяга халбагаар хооллоорой. Энэ нь:
- Хөхний сүүгээр үргэлжлүүлэн хооллох боломжоор хангана.
- Аюулгүй, амьсгалах, залгих үйлдлийг зохицуулахад тохиромжтой.
- Халдварын эрсдэл бага
- Хэн ч хооллож боломжтой.
Хөхөөр хооллосон хүүхэд
- Халдварт өвчинд бага өртдөг.
- Суулгалт багатай
- IQ танин мэдэхгүйн чадамж өндөр байх магадлалтай.
- Сэтгэлзүйн хувьд тогтвортой, тайван байдаг.
- Хөх сорох үйлдэл амны булчинг хөгжүүлнэ.
Хөхөөр хооллоогүй хүүхэд
- Хэт жин нэмэх, эсвэл жин бага байдаг
- Амьсгалын замын халдвар, гэдэсний халдвараар илүү өвддөг.
- Судалгаагаар танин мэдэхгүй IQ бага байдаг.
- Илүү их уйлагнаж тайван бус байна.
Хөхөөр хооллох нь хүүхдийг эрүүл чийрэг өсөж торниход хамгийн чухал боловч дэлхий дээрх 6 сар хүртэлх хүүхдүүдийн талаас бага хувь нь хөхөөр хооллодог. Иймд та бүгд хүүхэд бүрийг хөхөөр хооллож эрүүл чийрэг иргэн болоход өөрийн хувь нэмрээ оруулаарай.