Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Жирэмсний хяналт яагаад чухал вэ?
Нийтэлсэн огноо: 2025-06-13

Жирэмсний хяналт яагаад чухал вэ?

Жирэмсний хяналтад хамрагдсанаар:

  • Төрөх хугацааг үнэн зөв тогтоох
  • Ургийн өсөлт хөгжилтийг хянах
  • Жирэмсэн үед бие махбодид гарах хэвийн өөрчлөлтүүдийг мэдэх
  • Жирэмсний явцад гарах эмгэгийг оношлуулж, жирэмсний эрт үед эмчлэх
  • Жирэмсэн байх хугацаанд эрүүл мэндээ сайжруулах
  • Жирэмсэн үеийн хооллолтоо зохицуулах
  • Төрөх үед тохиолдож болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх
  • Төрөлтөнд зөв бэлтгэх
  • Жирэмсний хугацаа, жирэмсний амралт авах
  • Нярайг асрах талаар мэдлэгтэй болно.

 

Жирэмсний хяналтад хэзээ орох вэ?

  • Жирэмсэн болсноос хойш аль болох эрт хугацаанд эмчийн хяналтад орох
  • 4 – 28 долоо хоног хүртэл 4 долоо хоног тутамд 1 удаа
  • 28 – 36 долоо хоног хүртэл 4 долоо хоног тутамд 2 удаа
  • 36 долоо хоногтойгоос төрөх хүртлээ долоо хоног тутамд 1 удаа үзүүлэх хэрэгтэй.
  • Хэрэв жирэмсний явцад хэвийн бус өөрчлөлт илэрвэл хяналтын эмчдээ хэзээ ч очиж үзүүлж болно.
  • Төрсний дараа 1 удаа үзүүлнэ.

 

Та ямар шинжилгээ өгөх вэ?

Анхны  үзлэгээр таны биеийн жин, өндөр, амин үзүүлэлтийг хэмжинэ. Цаашид тогтмол хэмжиж ургийн өсөлтийг тодорхойлдог. Жирэмсний хугацаанд биеийн  жин дунджаар 10кг орчим буюу 7 хоног тутам 300-500гр нэмэгддэг. Харин жирэмсний сүүлчийн 2-3 сард таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно.

Жирэмсний үед эмчийн заавраар дараах шинжилгээнүүд болон шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт шинжилгээнд  хамрагдах нь таны биед байгаа болон шинээр үүсэж болзошгүй эмгэг өөрчлөлтүүдийг эрт оношлоход тустай. Үүнд:

  • Эх барих эмэгтэйчүүдийн үзлэг
  • Ургийн эхо
  • Ургийн гажгийн нугасны арын зайгаар үзэх
  • Ургийн гажиг илрүүлэх эхо
  • Ургийн зүрхний бичлэг
  • Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Хоол зүйчийн зөвлөгөө
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Хэвлийн эхо
  • Үтрээний шүүрлийн шинжилгээ
  • Умайн хүзүүний хавдрын шинжилгээ
  • Шээсний шинжилгээ
  • Шээсний бактериологийн шинжилгээ
  • Б бүлгийн стрепптококкийн халдвар илрүүлэх
  • Цусны бүлэг, резус фактор тодорхойлох
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Цус бүлэгнэлт (протромбины хугацаа, тромбопластины хугацаа)
  • Элэгний үйл ажиллагаа (нийт билирубин)
  • Элэгний үйл ажиллагаа (АСАТ, АЛАТ)
  • Элэгний үйл ажиллагаа (шууд билирубин, нийт уураг, альбумин)
  • Бөөрний үйл ажиллагаа (креатинин)
  • Чихрийн шижин (өлөн үеийн сахар)
  • Сахарын ачаалалтай тест (4 төрөл)
  • Витамин Д тодорхойлох
  • Бамбай булчирхай (тироид өдөөгч даавар)
  • Элэгний В вирус, С вирус
  • Тэмбүү, тэмбүүгийн батлах урвал
  • ДОХ
  • Бэлгийн замын халдварт өвчин
  • Вирусын халдварын шинжилгээ (Улаанууд)
  • Жирэмслэлт, төрөлтийн сургалт

Жирэмсний хяналтын багцтай танилцах: https://www.intermed.mn/hs_package/prenatal_packages/

Жирэмсэн үеийн дэглэм

  • Сэтгэл санаагаа тайван байлгахын тулд аав, ээж хоёр бие биедээ халамжтай байж жирэмслэлтэнд  бүх анхаарлаа хамтдаа хандуулаарай. Бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл байвал эрүүл чийрэг хүүхэд төрнө.
  • Хэвлийд байгаа хүүхэд эхийнхээ цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн агаар хангалттай байж хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулах нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд таатай нөлөөлнө.
  • Хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулахын тулд өдөрт 1-2 минутын хугацаагаар ойр ойрхон 5 удаа амьсгалах дасгал хийж болно. Үүнийг хийхдээ өрөөгөө агааржуулаад сандал дээр суун ойр ойрхон түргэн амьсгална. Энэ нь ялангуяа жирэмсэний сүүлийн хордлогын үед их нөлөөтэй.
  • Цэвэр агаарт явган зугаалах, 2-4 давхрын шатаар гарах, биеэ чийрэгжүүлэх гемнастик хийх.
  • Урагт зориулж дасгал хийхээс гадна жирэмсэн эмэгтэй төрөлтөнд бэлтгэх, төрсний дараа биеийн галбираа хэвийн байлгах зорилгоор хэвлий, аарцаг, хярзан болонт аазны хөндийн булчинг бэхжүүлэх дасгал  хийнэ.
  • Хоолыг ямарч тохиолдолд хэт их идэхгүй байх хэрэгтэй. Хоол нь уураг, бичил тэжээл, аминдэмээр хангалттай баялаг байх нь чухал.
  • Дасгал хөдөлгөөнөөр системтэй, хяналттай тогтмол хичээллэвэл жирэмсэний үеийн хордлого, хямрал болох, бөөлжих, дотор муухайрах толгой эргэх зэргээс сэргийлж чадна.
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights