Ажлын байрны зорилго, үндсэн үүрэг:
Интермед эмнэлгийн лавлах төвд хандсан үйлчлүүлэгчийг үнэн зөв мэдээллээр хангах,
- Үүнд эмчилгээ үйлчилгээ, шинжилгээний талаарх мэдээлэл, тэдгээрийн үнэ ханш, эмнэлгийн ажиллах цагийн хуваарь, эмч ажилтнуудын талаарх мэдээлэл зэргийг зөвшөөрөгдсөн мэдээллийг утсаар өгөх, үйлчлүүлэгчийн үзлэгийн цагийг товлох, үзлэг шинжилгээнд хамрагдахын өмнөх бэлтгэл, зөвлөгөө, анхааруулах зүйлсийг мэдээлэх.
Тавигдах шаардлага:
- Дээд боловсрол эзэмшсэн
- Харилцааны соёлтой, цаг баримталдаг
- Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан болон эмнэлгийн чиглэлээр /эмч, сувилагч бэлтгэдэг/ сургууль төгссөн бол давуу тал болно