Ажлын байрны зорилго, үндсэн үүрэг:
Хүүхдийн зүрхний өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх
Тавигдах шаардлага:
– Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
– Хүүхдийн зүрхний эмчийн төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй байх
– Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
– Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй
– Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
– Компьютерийн хэрэглээний программудыг бүрэн эзэмшсэн
– Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай