Ажлын байрны зорилго, үндсэн үүрэг:
Байгууллагын, тасаг нэгжийн, чиг үүргийн болон дүрс оношилгооны мэргэжлийн хүрээнд рентген, хэт авиа, CT, MRI ашиглан мэргэжлийн өндөр түвшинд уншин, ялган оношлогоог хийж, шаардлагатай тохиолдолд онош тодруулах болон эмчлэх зорилгоор хэвлийн хөндийн интервенцион ажилбаруудыг батлагдсан стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх, эмчлэгч эмчийг онош тавих, эмчилгээгээ шийдэхэд нь мэдээллээр хангах.
Тавигдах шаардлага:
– Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
– Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй байх
– Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
– Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
– Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
– Компьютерийн хэрэглээний программудыг бүрэн эзэмшсэн
– Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай