Ажлын байрны зорилго, үндсэн үүрэг:
Урьдчилан сэргийлэх үзлэг хийж, багц шинжилгээнд хамрагдсан байгууллага болон хувь хүнд үзлэг шинжилгээний хариуг үндэслэн зөвлөгөө өгөх, дараагийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт чиглүүлэх. Үзлэг шинжилгээнд хамрагдсан байгууллагад нэгдсэн тайланг гаргаж өгөх
Тавигдах шаардлага:
- Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
- Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
- Дотрын эмчийн гэрчилгээтэй байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
- Компьютерийн хэрэглээний программудыг бүрэн эзэмшсэн
- Цаашид мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдан, тухайн чиглэлээр ажиллах сонирхолтой