Warning: foreach() argument must be of type array|object, null given in C:\intermed.mn\wp-content\plugins\jet-search\includes\assets.php on line 193
Интермед Эдельвэйс Сувилал - Intermed Hospital - Интермед эмнэлэг
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Эдэлвэйс Сувилал нь УБ хотоос 40 км зайтай байгалийн үзэсгэлэнтэй Туул голын хөвөөнд байрлах бөгөөд цэвэр агаар, амар тайван аюулгүй орчинд төрсний дараах эх, нярайд  сувилахуйн  үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна. Сувилахуй, эх барихуйн  чиглэлээр мэргэшсэн  хамт олон  24 цагийн турш орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тохилог, дулаан байранд танд болон таны хүүхдэд мэргэжлийн асаргаа сувилгааг хийж, танай гэр бүлд аз жаргал бэлэглэхийн төлөө ажиллана.

Тусламж үйлчилгээ:

Нярайд:

Тохижуулсан бүрэн хяналттай өрөө

Нярайн эмчийн үзлэг хяналт

Нярайн амин үзүүлэлт хянах

Шарлалт хэмжих

Нярайн өдөр тутмын асаргаа сувилгаа

Хүйн арчилгаа

Нярайг зөв хөхүүлэх, хооллох

Ээжид:

Тохилог дулаан өрөө

Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, хяналт

Нярайн асаргаа сувилгааны зөвлөгөө

Хөхний арчилгаа

Хооллолтын сургалт, зөвлөгөө

Хярзангийн угаалга

Аарцаг заслын аппаратын ашиг тус, ашиглах заавар

Хоол

Өглөө, өдөр, оройн хоолны иж бүрдэл

Өдрийн 3 хөнгөн зууш

Нэмэлт үйлчилгээ:

Фото эмчилгээ

Хөхний массаж

Сэтгэл зүйчийн зөвлөгөө

СПА

Саун

Алжаал тайлах бариа, массаж

Сувиллын давуу талууд

  • Улаанбаатар хотоос холгүй, агаарын бохирдолгүй, байгалийн үзэсгэлэтэй бүсэд байрлана
  • Үйл ажиллагаа тогтвортой, 4 улирлын турш ажиллана
  • Орчин цагийн дизайн бүхий, тав тух, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байртай
  • Сувиллын салбарт ОУ-ын JCI стандартыг хангасан анхны сувилал болно
  • Эмнэлэг –сувиллын хоршил бүхий цогц үйлчилгээг бий болгоно (эмнэлгээс шууд шилжин ирэх, сувилалд байхдаа эмчийн хяналтад байх, нэмэлт шинжилгээ, оношилгоо хийлгэх, хүндэрсэн болон Яаралтай тусламж шаардагдах үед эмнэлэг рүү шилжүүлэн авах, г.м)

 

Шинэ ажлын байр 200+