Урьдчилан Сэргийлэх Үзлэгийн Төвийн чадварлаг эмч мэргэжилтнүүд оношилгооны дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг танд хүргэж байна. Эрүүл мэнддээ анхаардаг аль ч насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах, улмаар хавдар, чихрийн шижин, даралт ихдэлт, элэгний вирусийн өвчлөл зэрэг халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой.
Бид хувь хүн болон байгууллагуудын хэрэгцээнд тулгуурлан багц шинжилгээ гарган тухайн байгууллагад эрүүл мэндийн нэгдсэн тайлан гарган өгч зонхилон тохиолдож буй өвчлөлөөр ажлын байран дээрх эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг хийж байна.
2015 оноос бид мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэгийн оношилгоо, үзлэг шинжилгээг хийж эхэлсэн. 2019 оноос “Оюу толгой” ХХК-ийн үндсэн ажилтнуудад “Эрүүл мэндийн тандалтын хөтөлбөр”-ийн дагуу шинэ багаж тоног төхөөрөмж суурилуулан олон улсын түвшинд “Ажил мэргэжлийн тохироо”-г үнэлэх үзлэг шинжилгээг хийж байна. Ажилтнуудын давтан үзлэг шинжилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, ажилтны эрүүл мэндийг сайжруулах, хөдөлмөр зохицуулалтыг байгууллагын “Эрүүл мэндийн босго үзүүлэлт” болон “Эрүүл мэндийн эрсдэлийн тайлан”-д үндэслэн шинэлэг байдлаар үнэлж эхэлсэн билээ.
2016 онд Интермед Шангри-Ла үүдэн эмнэлгийг нээж үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүүхэд болон насанд хүрэгчдийн анхан шатны үзлэг, шинжилгээ, өдрийн эмчилгээ, хэвлийн хөндийн эрхтний хэт авиан шинжилгээг чадварлаг эмч сувилагч нарын баг үзүүлж байна.
Урьдчилан Сэргийлэх Үзлэгийн Төвийн давуу тал:
- Нэг цэгт төвлөрсөн тасаг нэгжийн зохион байгуулалт
- Хувь хүний онцлог, зовуурт тулгуурласан багцын шинжилгээний өргөн сонголт
- Мэргэжлийн чадварлаг, найрсаг багийн хурдан шуурхай, чанартай үйлчилгээ
- Шинжилгээ оношилгооны сүүлийн үеийн тоног төхөөрөмж
- Үйлчлүүлэгчдэд зовуур багатай үйлчилгээ болох унтуулгатай дуран
- Цэвэр цэмцгэр, ая тухтай, тухлаг орчин
- Мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нарын үзлэг, шинжилгээний цогц дүгнэлт, зөвлөгөө
- Хувь хүнийн онцлогт тохирсон эрүүл амьдралын дэглэм, зөв хооллолтын мэргэжлийн зөвлөгөөг өгнө.
Түүнчлэн бид:
- Шинжилгээний хариу, эмчийн дүгнэлт, зөвлөгөөг оруулсан хавтсыг таны гарт хүргэнэ.
- Шинжилгээ өөрчлөлттэй гарсан тохиолдолд бид таныг хяналтад авна.
- Таны эрүүл мэндийн мэдээлэл манай эмнэлгийн мэдээллийн санд хадгалагдана.
- Таны эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцлалыг чанд сахина.