Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

ДОХ-оос хамтдаа сэргийлье

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон олон улсад тэмдэглэдэг билээ. Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2020 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 304 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 3 тохиолдлоор бага) ба үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна.

Хамтдаа сэргийлье!

ДОХ гэж юу вэ?

ДОХ нь вирусаар үүсгэгддэг бөгөөд тэр вирусыг ХДХВ буюу хүний дархлал хомсдолын вирус (ХДXВ) гэж нэрлэдэг. ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болж ДОХ-ыг үүсгэдэг.

Ямар замаар дамжих вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал (үрийн шингэн, үтрээний шүүрэл)
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр дамжиж болно.

Харин ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнсэх, гар барих, жорлонгийн суултуураар, усан санд орох, ханиах, найтаах, халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.

Хэн тусах эрсдэлтэй вэ?

Яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран нас харгалзахгүй хэнд ч халдварлаж болно.

Xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн хийлгэхгүй байх
  • Зүү тариур, мэс заслын хэрэгсэл, хурц иртэй багаж xэрэгслийг дамжуулан xэрэглэхгүй байх
  • Халдвартай эхээс урагт болон хөхний сүүгээр хүүхдэд тусах эрсдэлтэйг анхаарах

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос