.

“Intermed Fellowship” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт боллоо
Нийтэлсэн огноо: 2025-09-29

Интермед эмнэлэг “Intermed Fellowship” хөтөлбөрийн хоёр дахь элсэлтийн шатны сонгон шалгаруулалтаа амжилттай зохион байгууллаа.

Интермед эмнэлэг олон улсын стандарт бүхий орчин үеийн эмнэлэгт ажиллан, туршлагатай эмч нараас суралцах, ажлын байран дээрх сургалт, хөгжлийн боломжийг залуу эмч нарт олгох зорилгоор “Intermed Fellowship” хөтөлбөрөө хоёр дахь удаагаа зарласан билээ.

Энэ удаагийн хөтөлбөрт 9 мэргэжлийн чиглэлээр нийт 70 гаруй эмч өргөдлөө ирүүлснээс эхний шатны шалгаруулалтаар 40 эмч тэнцэж, 2025 оны 9-р сарын 24-ний өдөр дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцсон байна.

Интермед эмнэлгийн хамт олон хөтөлбөрт өргөдөл ирүүлсэн нийт эмч нартаа талархал илэрхийлж, залуу эмч нарын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх энэхүү боломж үргэлжлэн нээлттэй байгааг онцоллоо.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights