Интермед эмнэлэг нь олон улсын JCI (Joint Commission International)-ийн магадлан итгэмжлэлтэй, дэлхийн жишигт нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг бөгөөд дотоодын болон гадаадын анагаахын оюутнуудад эмнэлзүйн сургалтын чанартай орчин, дадлага хийх боломжийг тогтмол олгож ирсэн билээ.
2025 оны 7-р сард Тайваны Mackay Medical College-ийн анагаах ухааны төгсөх ангийн 3 оюутан болон Унгарын University of Debrecen-ийн Анагаах ухааны сургуулийн 4, 5-р курсийн 3 оюутан Интермед эмнэлэгт эмнэлзүйн дадлагаа амжилттай хийлээ.
Дадлагын хугацаанд оюутнууд эмч, сувилагч мэргэжилтнүүдийн хяналт дор Интермед эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, олон улсын стандарт бүхий орчинд мэргэжлийн ур чадвар, харилцаа, багаар ажиллах туршлагаа хөгжүүлсэн байна.
Дадлага хийсэн хоёр сургуулийн тухайд:
Mackay Medical College нь Тайванд байрлах, англи хэл дээр сургалт явуулдаг, анагаах ухааны боловсролын чанараараа тэргүүлэгч, олон улсын хамтын ажиллагааг эрмэлздэг дээд боловсролын байгууллага юм.
University of Debrecen нь Унгар улсад 500 гаруй жилийн түүхтэй, Европын холбооны боловсролын стандартад нийцсэн, олон улсын хөтөлбөрөөр анагаахын боловсрол олгодог нэр хүндтэй их сургууль юм.
Интермед эмнэлгийн хамт олны зүгээс дадлага хийсэн нийт оюутнуудад цаашдын сурлага, мэргэжлийн замналд нь амжилт хүсье!