2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Интермед эмнэлгийн хурлын танхимд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрдмийн чуулган IX амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн чуулганд нийт 26 эмнэлзүйн судалгаа, 27 эмнэлзүйн тохиолдол, 4 сувилахуйн судалгаа хэлэлцэгдсэн бөгөөд шүүгч эрдэмтдийн баг бүтээлийн чанар, арга зүйн боловсронгуй байдал жилээс жилд өсөн нэмэгдэж буйг онцлон тэмдэглэлээ.
Олон улсын зочин илтгэгчид
Чуулганд Япон улсын Хоккайдогийн их сургуулийн дэд профессор, АУ-ны доктор М. Мажигсүрэн, мөн NGS лабораторийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, Каназава их сургуулийн дэд профессор, АУ-ны доктор Д. Нямбаяр нар зочин илтгэгчээр оролцож, олон улсын түвшний шинжлэх ухааны ололт, дэвшилтэт аргачлалуудын талаар сонирхолтой илтгэлүүдийг тавьсан нь онцлох үйл явдал боллоо.
Эмнэлзүйн судалгааны төрөл
- 1-р байр: Дотоод шүүрлийн эмч Э.Билгүүн, “The impact of healthy lifestyle and eating behaviors on stress reduction”
- 2-р байр: Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Б.Амаржаргал, “Quality indicator evaluation for GI endoscopy services: Retrospective – Single center study”
- 3-р байр: Хавдар судлаач эмч Б.Билгүүнзаяа, “The Role of Lactate Dehydrogenase and Neutrophil-to-Lymphocyte Ratio in Survival Prognosis for Advanced Breast Cancer”
Эмнэлзүйн тохиолдлын төрөл
- 1-р байр: Гэмтэл согогийн мэс заслын эмч Ш.Идэрсайхан, “Fingertip reconstruction using thenar flap: a case report”
- 2-р байр: Мэдрэлийн эмч Ч.Оюунаа, “High altitude non-arteritic anterior ischemic optic neuropathy (Ha-Naion): case report”
- 3-р байр: Эх барих, эмэгтэйчүүдийн феллов эмч Г.Мөнхжин, “Dysgerminoma diagnosed during pregnancy: Case report”,
- 3-р байр: Анатомийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Ганхүү, “Urethral leiomyoma: a rare case”
Сувилахуйн судалгааны төрөл
- 1-р байр: Хоол боловсруулах дурангийн тасгийн сувилагч Ш.Саттгүл, “Comparison of Recovery Time of Propofol and Midazolam with Propofol Alone for Sedation in GI endoscopy”
- 2-р байр: Сувилахуй эрхэлсэн захирал Б.Амармэнд, “Study on human resource turnover – based on nurses’ case”
Энэхүү чуулган нь Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, судалгаанд суурилсан мэдлэгийг гүнзгийрүүлэн түгээн дэлгэрүүлэх, олон улсын эрдэмтэн судлаачидтай харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.