“Эрүүл мэндийн тусламж, асаргаанд хил хязгаар үгүй”
2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр зорчигч уушгины артерийн бөглөрөлтэй холбоотой цочмог шоконд орж, онгоц газардах мөчид амь насанд нь ноцтой аюул нүүрлэсэн байв. Онгоц газардсаны дараа түргэн тусламжийн баг яаралтай арга хэмжээ авч, өвчтөнийг даруйхан Интермедийн Яаралтай тусламжийн тасагт шилжүүлсэн бөгөөд зүрхний үйл ажиллагаа зогссоноос хойш 20 минутын дараа амь нас нь аврагджээ.
Өнөөдөр түүний биеийн байдал тогтворжсон бөгөөд гэр бүлийнхэн нь “Та бүхний хүчин чармайлт, амь насыг аварсан өндөр ур чадварт талархаж байна” хэмээн сэтгэл догдлон талархалын захидлаа ирүүлсэн байна. Интермед эмнэлгийн Эрчимт эмчилгээний эмч Б.Батсүрэн, Ангиографийн тасгийн техникч Э.Батжаргал, сувилагч Б.Нарандулам болон нийт эмнэлгийн багт талархал илэрхийлсэн байна.
Энэ бол зөвхөн нэг өвчтөний түүх биш, харин Монголын анагаах ухааны багийн чадвар, мэргэжлийн ур чадвар, хүний амь насыг хамгаалах ариун үүргийн тод жишээ юм.