Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Эмэгтэйчүүдийн шээс задгайрал
Нийтэлсэн огноо: 2024-06-10

Шээс задгайрал нь биеэс ялгарч буй шээсийг барьж чадахгүй болохыг хэлэх ба биеэ даасан өвчин гэхээсээ илүү ямар нэг өвчний шинж тэмдэг байдлаар илрэх элбэг.​ Шээс задгайрал нь эмэгтэйчүүдийн амьдралын чанарт ихээр нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн 50% нь энэхүү асуудлаар эмчид ханддаг.

Давсаг нь гөлгөр булчинт, хөндийт эрхтэн ба шээсийг агуулж, биеэс гадагшлуулахад оролцдог.

Шээс агуулж байх үеийн физиологи          Шээх үеийн физиологи

Шээсээ барьж тэвчишгүй гэнэт шээс хүрэх шинжээр тодорхойлогддог бөгөөд, шээс олшрох, шөнө олон шээх, шээс алдаж задгайрах зэрэг шинжүүд дагалдан илрэх хам шинж бүхий эмгэг юм. 

Шалтгаан, Эрсдэлт хүчин зүйлс:

  • Жирэмслэлт
  • Олон төрөх
  • Илүүдэл жин
  • Өтгөн хаталт
  • Цэвэршилт
  • Удамшил
  • Булчингийн сулрал ( илүү жин, олон төрсөн)
  • Хярзангийн мэдрэлийн гэмтэл
  • Хэвийн биш хэт суналтаас давсагны хүзүүний булчин суларснаас
  • Ятроген гэмтлүүдээс шээсний сүв гэмтэх
  • Төрөлхийн богино шээсний сүв
  • Давсагны эмгэг агшилт

 

Эмчилгээ: 

  • Амьдралын хэв маягаа өөрчлөх
          1. Биеийн жин бууруулах
          2. Цитрусын төрлийн жимс, халуун ногоо, кофе, хар шоколад, архинаас татгалзах
          3. Биеийн хүчний хөдөлмөр хориглох
          4. Өтгөн хаталтаас сэргийлэх
  • Физик эмчилгээ
  • Эмийн эмчилгээ
  • Мэс засал эмчилгээ

Зөвлөгөө: 

  • Шээс задгайрлын үед шингэн хорихгүй хоногт 1-1,5л шингэн хэрэглэх
  • 4  цаг тутам шээх эсвэл давсаг дүүрсэн үед л ариун цэврийн өрөө орох. Давсаг дүүрээгүй үед шээс хүрэх мэдрэмж төрвөл хойшлуулах
  • Унтахаас 4 цагийн өмнө, гадагшаа гарахаас 2 цагийн өмнө шингэн хязгаарлах

Ц.Туяа (Эх барих эмэгтэйчүүдийн эмч)

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+