Интермед эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг, олон улсын RAD-AID байгууллага, Нью Йоркийн Их Сургуулийн Langone Health эмнэлэг хамтран дүрс оношилгооны эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тус сургалтаар Нью Йоркийн Их Сургуулийн дэд профессор, радиoлогийн эмч Paul N.Smereka болон резидент эмч нар:
🔹Нярайн цээжний зураг унших аргачлал
🔹Элэгний үүсвэрийн LI-RADS үнэлгээ
🔹Бөөрний судасны гаралтай эмгэгүүдийн оношилгоо
🔹Бөөр шээс дамжуулах замын эмгэгийн оношилгоо
🔹Түнх ба бага аарцгийн эмгэгийн MRI оношилгоо
🔹Ясны хортой хавдрын дүрслэл оношилгоо
🔹Дегенератив артеритын оношилгоо
🔹Тархины гэмтлийн бус гаралтай цус харвалтын оношилгоо
🔹Мэдрэлийн зарим нэг яаралтай тохиолдлууд зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд сургалт орсон байна.