Ази Номхон Далайн орнуудын Зүрх судасны салбарын эмч, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө.
Олон улсын TCTAP чуулган нь зүрх судлалын хөгжилд чухал хувь нэмэр болох зүрх судас, цээжний хөндийн мэс засал, дүрс оношилгоо, судасны мэс засал, хүүхдийн зүрх судлал, зүрхний нөхөн сэргээх салбаруудын эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг солилцох, түүнчлэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг ач холбогдолтой билээ.
Энэ удаагийн хуралд нийт 54 орны 2700 гаруй эмч мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Интермед эмнэлгийн зүрх судас, зүрхний титэм судсан дотуурх мэс заслын эмч Б.Оюунханд “Angiography derived 3D Physiologic Mapping of the Coronary Flow Using QFR for the Planning of the Complex PCI” сэдэвт эмнэлзүйн тохиолдлоо танилцуулсан байна.