Интермед эмнэлгийн сувилахуйн албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын эх баригч, сувилагч нарын өдөрт зориулсан ур чадварын тэмцээн” 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр болж байна.
Олон улсын эх баригч, сувилагч нарын өдрийг угтан багийн ажиллагаа, гардан үйлдлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, тасаг нэгжүүдийн уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ нь:
-Сувилахуйн гардан үйлдлийг стандартын дагуу зөв хийж хэвших
-Онолын мэдлэгийг сэргээх, стандарт үйлдлийг дарааллын дагуу мэддэг болох
-Тасаг нэгжийн ажилтнууд бие биедээ харилцан хүндэтгэлтэй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг баримтлан эерэг харилцаа хандлагатай хамтран ажилладаг болох зэрэг ач холбогдолтой билээ.
Энэ жилийн ур чадварын гардан тэмцээн “Сувилахуйн түгээмэл үйлдлийн стандарт, өвчтөний аюулгүй байдлыг хангахад сувилагчийн оролцоо, сэтгэн бодох шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэх ур чадвар” гэсэн сэдэв дор амжилттай зохион байгуулагдлаа.