ДЭМБ-ын уриалгаар жил бүрийн 5 болон 10 дугаар сард дэлхий нийтээрээ “Гарын эрүүл ахуйн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өнөөдөр Интермед эмнэлгийн Чанар, аюулгүй байдлын албанаас эмч мэргэжилтэн болон, үйлчлүүлэгчдэд зориулж гарын эрүүл ахуйг дэмжих үйл ажиллагаа зохион байгууллаа.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө нэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас урьдчилан сэргийлж, хамтдаа хичээн ажиллаж буй эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтэн, үйлчлүүлэгч та бүхэндээ талархал илэрхийлье!
Та гараа зөв цагт, зөв бүтээгдэхүүнээр цэвэрлэх нь хүний амь насыг аврахад тусална.
Clean your hands, save lives!