Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хөлийн улны хальсны үрэвсэл
Нийтэлсэн огноо: 2024-03-04

Улны хальс нь өсгий яснаас хөлийн хурууны шивнүүрт бэхлэгддэг 2-4мм зузаантай хальс юм. Энэхүү хальс нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй харьцуулахад нимгэн байдаг байна. Улны хальс нь хүний хэвийн биомеханик алхалтад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уг хальс нь алхах үед хөлийн нумд дэмжлэг үзүүлдэг байна. 

 

Хөлийн улны хальсны үрэвсэл үүсэх шалтгаан: 

  1. Хавтгай тавхай, хөндий хөл/нум хэт их байх 
  2. Шагайн үеэр хэт гадагш гишгэж алхдаг байх  
  3. Жин хэт их нэмэх  
  4. 2 хөл хоорондоо зөрөөтэй байх /урт,богино/ 
  5. Шилбэний арын булчин болон ахилийн шөрмөс  богиносож чангарсан байх  
  6. Өсгий хэсгийн өөхөн эд насжилттай холбоотой багасах,хатингирших  
  7. Нэг байрлалаар хэт удаан зогсох  
  8. Гэнэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх  

 

 

 

           Тархалт 

  1. Гүйлтээр хичээллэдэг хүмүүс, гүйлтийн тамирчид 10% орчим хувь нь уг эмгэгээр өвчилдөг 
  2. Нийт өвчтөний 83% нь 25-65 насны идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг насанд хүрэгчдэд байдаг 
  3. Хөл шагайн эмгэгийг судалдаг клиникт хандаж буй нийт өвчтөний 40% -ийг улны хальсны үрэвсэл эзэлдэг байна 

 

Шинж тэмдэг:  

  1. Өсгийн өвдөлт өглөөгөөр буюу удаан хугацаанд биеийн жинг хөл дээр авахгүй байж байгаад авах үед өвдөнө 
  2. Өвдөлтийн цэг өсгий ясны урд дунд хэсэгт эмзэглэлтэй байдаг  
  3. Шагайн үеэр этийлгэх, хуруунуудыг дээш ээтийлгэх үед өвдөлт нэмэгддэг онцлогтой  
  4. Өвдөлт нь хөл нүцгэн явах, хатуу гадаргуу дээр болон шатаар явах үед нэмэгддэг  

Эмчилгээ: 

Мэс заслын болон мэс заслын бус эмчилгээний аргуудыг хэрэглэдэг. Мэс заслын бус аргад – физик эмчилгээ, хөдөлгөөн засал, тарилга эмчилгээ багтдаг. 

Хөдөлгөөн засал:  

  1. Улны хальсны өвдөлт намдаах, сунгах сунгалтын дасгалууд 
  2. Ахилийн болон шилбэний арын булчинг сунгах сунгалтын дасгалууд  
  3. Хөлийн улны нум үүсгэх дасгалууд  
  4. Гар засал/улны хальсны сорвижсон эдийг задалж,үрэвслийг багасгаж гэмтсэн хэсгийн үйл ажиллагааг сайжрууах

 

 

 

 

 

Туслах хэрэгслүүдийг ашиглах: 

Нумтай улавч                            Наалт наах                                                 Шөнийн чиг  

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст