Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөгчид өнөөдөр Интермед эмнэлэгт хүрэлцэн ирж тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Интермед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар уулзалтыг нээж, эмнэлгийн ерөнхий танилцуулгыг хийлээ. Төлөөлөгчид Интермед эмнэлгийн хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний сургалт хөгжил, үйлчлүүлэгчтэй харилцах, цэвэрлэгээ үйлчилгээ, архив, эмзүйн тасгуудын үйл ажиллагаа, зохион байгуулалттай танилцан туршлагаа солилцлоо.