Интермед эмнэлгийн Эрдэм шинжилгээ, судалгааны дэд хороо, Эмнэлгийн мэргэжилтний албанаас эмч, эмнэлгийн ажилтны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Судалгааны ажлын аргазүй” цуврал сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд АШУҮИС-ийн Дотоод шүүрлийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Оюунтөгс багш оролцон судалгааны аргыг хэрхэн зөв сонгох, судалгааны төрлүүд, статистик боловсруулалтанд анхаарах зүйлс зэрэг эмнэлзүйн судлаач нарт зайлшгүй мэдэж байх ёстой олон асуудлыг хөндсөн, үр өгөөжтэй сургалт болж өнгөрлөө.