Интермед эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч, Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Анагаах ухааны болон сэтгэл судлалын магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Цолмонгийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүддээ зориулан хийсэн “Уурлаж бухимдсан өвчтөн, түүний ар гэртэй хэрхэн харилцах вэ?” сэдэвт сургалтын хэсгээс танилцуулж байна.
Харилцаа – Үгэн болон биен хэлэмжээр мэдээлэл өгөх, хүлээн авах, солилцох процессийг хэлнэ
Сайн харилцаа – Анхааралтай сонсож, мэдээллийг ойлгомжтой хэлээр өгч, бусдын үзэл бодлыг хүндэтгэх явдал юм
Уур бухимдал – Хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйлрүү эсрэг үйлдлээр илэрдэг сэтгэлийн сөрөг хөдөлгөөнийг хэлдэг байна.
Өвчтөн болон түүний ар гэрийнхэн уурлах шалтгаан
“Тэднийг сонсохгүй байгаа, асуудлыг нь хайхрахгүй байгаа зэрэг мэдрэмж нь өвчтөн, тэдний асран хамгаалагчдын уур хилэнг бадраадаг”
Beth Durrell Potter. /Medico-legal adviser/ Мичиганы Их Сургууль
Уур бухимдал хэрхэн илэрдэг вэ?
- Тайван, аюулгүй: өвчтөн дургүйцэх мэдрэмжтэй ч гадагшаа илэрхийлээгүй
- Үгэн дургүйцэл: байж боломгүй юм, ямар удаан хүлээлгэдэг юм гэх мэт
- Дайсагнасан үг хэллэг: энэ эмнэлгийн нийтийн сүлжээнд бичнэ
- Заналхийлсэн үг хэллэг: уучлал гуйхыг шаардах, эсвэл ямар нэг аюултай үйлдэл хийхээр заналхийлэх
- Заналхийсэн биеийн хэлэмж: гараа атгах, зангах гэх мэт
- Хүчирхийллийн үйлдэл: бусдыг гэмтээх оролдлого, үйлдэл
Зөвлөмж