Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлэг Монголын анхны “Олон Улсын Эмнэлгийн Холбоо”-нд гишүүнээр элссэн эмнэлэг боллоо
Нийтэлсэн огноо: 2024-01-29

Интермед эмнэлэг 2024 оны 1 дүгээр сард International Hospital Federation (IHF)-д Монгол Улсаас гишүүнчлэлийн эрх авсан анхны эмнэлэг боллоо.

10 дахь жилдээ эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг иргэддээ үзүүлж байгаа Интермед эмнэлэг нь 2016, 2019, 2022 онд Олон улсын эмнэлгийн стандартын хамгийн томд тооцогдох олон улсын Joint Commission International (JCI) магадлан итгэмжлэлийг хүртсэнээр дэлхийн шилдэг 1000 эмнэлгийн нэг болж чадсан.

1929 онд АНУ-ын Атлантика хотод үүсгэн байгуулагдсан IHF нь өөрийн гишүүддээ эрүүл мэндийн салбарын төрөл бүрийн байгууллагуудтай мэдлэг туршлага солилцох, харилцаа холбоо тогтоох платформоор хангадаг ба сайн менежменттэй эмнэлэг болох хамтын зорилгоор гишүүн байгууллагууд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт, чанар, түвшинг дээшлүүлэхийн төлөө хамтран ажилладаг.

Тус холбооны гишүүн болсоноор ижил зорилготой эрүүл мэндийн салбарын удирдагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын нийгэмлэгүүдэд элсэх үүд хаалга нээгдсэн ба Монгол Улсад илүү үр дүнтэй, тогтвортой эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг авах боломжтой юм.

https://ihf-fih.org/members/intermed-hospital-mongolia/

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст