Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хөдөлмөрийн эрүүл мэндийн цуврал хурал Интермед эмнэлэгт зохион байгуулагдлаа
Нийтэлсэн огноо: 2023-11-08

2023 оны 11 дүгээр сарын 4-нд Хөдөлмөрийн эрүүл мэндийн цуврал хурал Интермед эмнэлэгт болж өнгөрлөө.

Оюу Толгой компани болон Олон Улсын СОС эмнэлгийн санаачилгаар Хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч эмнэлгүүдтэй хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм. Мэргэжлээс шалтгаалах сонсгол бууралт, ОУ-ын аудитын тайлан ба уушгины үйл ажиллагааны сорилын сайжруулалт, Амьсгал ба Сонсголын хамгаалах хэрэгслийн үнэлгээ, Хөдөлмөрийн эрүүл мэндийн илрүүлгийн асуумж ба 340 тушаал шийдвэрийн хэрэгжилтийн талаар илтгэл, хэлэлцүүлэг, дадлага хэлбэрээр эмч мэргэжилтнүүд оролцлоо.

ОУ-ын ололт амжилтыг эх орондоо нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ, алдаа оноогоо шүүн ярилцаж шийдэл гарган ажиллах талаас Оюу Толгой компани болон ОУ-ын СОС эмнэлэг ихээхэн хувь нэмэр оруулж, дэмжиж байгаад талархал илэрхийлье.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+